|
Хэрэв та Прагаас өөр хотод амьдардаг ба манай картыг бөөнөөр авах хүсэлтэй байгаа бол шуудангаар авч болно. Энэ тохиолдолд шуудангийн үйлчилгээний хураамжийг бид төлнө. Та манай картыг шуудангаар захиалснаар хоёроос гурав хоногт хүлээн авна. Бид Dobirka буюу төлбөрт шуудангийн үйлчилгээг ашигладаг. Өөрөөр хэлбэл илгээгч нь авах мөнгөний дүнгээ тусгай хуудсанд бичиж, илгээмжтэйгээ хавсаргаж илгээх бөгөөд хүлээн авагч нь бичигдсэн мөнгөн дүнг шууданд тушаагаад илгээмжээ авдаг үйлчилгээ юм. Үүний тулд та эхлээд бидэнтэй холбоо барьж картаа захиалах ба илгээмж хүлээн авах хүний овог, нэр, хаягаа өгөх хэрэгтэй. Бид таны захиалгын дагуу картыг өдөрт нь илгээх болно. 2-3 хоногийн дараа танд баталгаат, төлбөрт илгээмж ирсэн тухай мэдэгдэх хуудас очих ба та уг бичгийг өөрийн паспортын хамт авч очин шууданд мөнгөө тушаагаад илгээмжээ авна. |
|
|