Traveltalk Sim карт хэрэглэх заавар  SIM картаа утсандаа хийх - Таны утас бүх төрлийн SIM карт ашиглах боломжтой байх хэрэгтэй. - Зарим утас шинэ SIM карт ашиглахад PIN код шаарддаг бөгөөд тус SIM картны PIN код нь 0000 Ярих
- Залгах дугаараа улсын код+утасны дугаар –гэсэн дараалалаар оруулаад залгана. Жишээ нь: 0097699999999 - гээд залгана. - Үүний дараа ямар нэгэн дуу болон дохиогүйгээр хэдэн секунд болно. - Таны утасны дэлгэц дээр дараахь sms гарна: “ Манай үйлчилгээг ашиглаж байгаад баярлалаа, таны яриа удахгүй холбогдоно.” (Thank you for using the service. Your call will be connected shortly). - Хэдэн секундын дараа таны утсанд дуудлага ирэх ба тус дуудлагыг хүлээн авахад дараахь дуут sms –ийг та сонсоно: “Таны яриаг холбтол та түр хүлээнэ үү.” (Please wait while we connect your call). - Үүний дараа таны залгасан дугаар руу дуудаж эхлэх буюу холбогдоно. - Ярьж дууссаны дараа таслах товчлуур дээрээ дарж яриагаа дуусгана. Дуудлага хүлээн авах - Энгийн SIM карт хэрэглэх үед дуудлага хүлээн авахтай адил байна. Өөрөөр хэлбэл залгах товчлуур дээрээ дарж дуудлага хүлээн авна. Moncall картаар ярих заавар Asiacall картаар дараах гурван хувилбараар ярих боломжтой. Үүнд: a/. Таксфон болон гэрийн утаснаас ярих.
b/. Гар утаснаас ярих c/. O2-ийн Domu үйлчилгээг ашиглан гар утаснаас ярих. Таксфон болон гэрийн утаснаас ярих заавар:
I. 822 810 855 гэсэн дугаар руу залгана. Энэ дугаар нь төлбөргүй болно. II. Хэлээ сонгоно. 1. - Чех хэл 2. - Англи хэл … 8. - Монгол хэл III. Pin кодоо оруулаад чагт дарна. IV. Холбогдох дугаараа оруулаад чагт дарна. Үүний дараа таны үлдэгдэл минутыг зарлаад холболт хийгдэнэ. Гар утаснаас ярих заавар: Энэ хувилбар нь CALLBACK буюу буцаж залгах үйлчилгээ юм. 1. 910 818 818 гэсэн дугаар руу залгаад салгана. Нэг минутын дараа тан руу буцааж залгана. 2. Helee songono. 1. - Чех хэл 2. - Англи хэл … 8. - Монгол хэл 3. Pin кодоо оруулаад чагт дарна. 4. Холбогдох дугаараа оруулаад чагт дарна. Үүний дараа таны үлдэгдэл минутыг зарлаад холболт хийгдэнэ. Анхааруулга: Тус картаар гар утаснаас энэ үйлчилгээг ашиглаж 32-35 минут ярих боломжтой.
O2-ийн Domu үйлчилгээг ашиглаж гар утаснаас ярих заавар: O2-ийн Domu үйлчилгээг ашигласнаар гар утаснаа тус картаар 65-70 минут ярих боломжтой. Үүний тулд: 1. Domu үйлчилгээнд холбогдоно. Хэрхэн холбогдох зааврыг DOMU үйлчилгээг ашиглаж ярих хэсгээс үнэ үү. 2. Domu үйлчилгээг холбуулсан өөрийн дугаараасаа 477239799 гэсэн дугаар руу залгана. 3. Хэлээ сонгоно. 1. - Чех хэл 2. - Англи хэл … 8. - Монгол хэл 4. Pin кодоо оруулаад чагт дарна. 5. Холбогдох дугаараа оруулаад чагт дарна. Үүний дараа таны үлдэгдэл минутыг зарлаад холболт хийгдэнэ.
|